2017.12.26 13:48

2017 оны сүүлийн хагас жилийн

Гадаад Иргэдийн Төлөөлөгчдын хурал

 Өнгөрсөн 12-р сарын 14(пүрэв)нд 2017оны сүүлийн хагас жилийн Сөүл хотын Гадаад иргэдийн Төлөөлөгчдын  хурал болж өндөрлөлөө. Уг хуралд 2017 оны сүүлийн хагас жилийн гадаад иргэдийн санал гомдол, хүнд бэрхшээлтэй асуудлуудын талаар хэлэцүүлэг хийн танилцууллаа. Гадаад Иргэдийн Төлөөлөгчид болох 38 хүн, эмэгтэйчүүд гэр бүлийн бодлогын гүйцэтгэх дарга, Гадаад иргэдийн хүндэт төлөөлөгч, улсын их хуралын гишүүн асан И Жасмин болон гадаад дотоодын иргэд ороцлоо.

 2015 онд сонгогдсон Гадаад Иргэдийн Төлөөлөгч нар хууль дүрэм, аюулгүй байдал, визний асуудал, мэдээлэл хуваалцах, боловсрол гэх мэт төрлөөр гадаад иргэдтэй холбоотой санал гомдлыг Сөүл хотын захиргаанд дэвшүүлэн, өөрчлөлт болон хянан шалгах зорилгоор ажилладаг юм. Сөүл хотын эмэгтэйчүүд гэр бүлийн бодлогын гүйцэтгэх албанаас Монгол, Хятад, Орос, Япон, Швед, Австри, Филиппин, Бангладеш, Узбекстан гэх мэт олон улсын гадаад иргэдийг төлөөлөн ажилж байгаа. Сөүл хотын Гадаад иргэдийн Төлөөлөгч хүний эрх・соёлын олон хэлбэрийн судалгааны алба, нөлөөллийг идэвхижүүлэх алба, аж амьдралын орчинг дээшлүүлэх алба гэж хуваагдан алба бүрийн тэргүүн, дэд тэргүүнүүд дараах 6 бодлогыг дэвшүүлж байна.

Бодлогын нэр

Зүйл анги

Сертификат, ур чадвар дээшлүүлэх шалгалтны дэмжлэг

нарийн боов, үсчин гэх мэт мэргэжлийн сертификат авах шалгалтыг олон хэл дээр болгох

Бидний хүүхэд аюулгүй нийгэмд өсөж торних

- хүүхдийг хамгаалах хэсэг болон хурд хасах тэмдэглэгээний загвар. мэдээлэлд өөрчлөлт оруулах

- замын хөдөлгөөний аюулгүйн байдлын компанит ажил

Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн бүртгэлийн системийг сайжруулах

материал бөглөх, гишүүний бүртгэл гэх мэт  үйлчилгээний бэрхшээл

Олон соёлт гэр бүлд зөвлөгөө өгөх клуб байгуулах

- гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдийн нийгэмд дасан зохицоход тулгардаг асуудал

- мэргэжлийн зөвлөгөөний хэрэгцээ

- хүүхдийн боловсролыг дээшлүүлэх программ боловсруулах

- олон соёлт гэр бүлийн хүүхдийг хичээлийн бус цагын давтлага

Гадаад иргэдийн төлөө аж амьдралын мэдээ мэдээллийг хялбаршуулах

хууль зүйн яам, Сөүл хот, эмэгтэйчүүд гэр бүлийн яам, олон соёлт гэр бүлийг дэмжих нэгдсэн Танури төв, Сөүл Глобал төв болон цахим мэдээллийн сүлжээ

Гэр бүлийн хүмүүсийн визний нөхцөлийг хөнгөвчлөх

гадаад эцэг эхээ урих, виз сунгалт

 БНСУ дахь Монгол ТББ-ын Нэгдсэн Зөвлөлийн УЗ-н гишүүн, МЭХ тэргүүн П.Майнбаяр Сөүл Хотын Гадаад Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монголчуудын төлөөлөгчийн хувиар оролцож, тус хуралд өөрийн төслийг дэвшүүлэн хэлэлцүүлсэн бөгөөд нийт 38 төсөл санаачлагаас шалгарсан 6 төслийн нэг болж, улмаар БНСУ-ын төр засгийн бодлогод өөрсдийн байр сууриа тусгах боломжтой боллоо.

Тус төслөөр дэвшүүлсэн ажил нь "олон соёлт гэр бүл (다문화가정)-ийг дэмжих төвийн бүртгэлийн системийг сайжруулах тухай" гэсэн сэдвээр хийгдсэн бөгөөд нийтдээ 107 хүнийг хамруулсан тус судалгааны ажлыг долоон сарын турш явуулж, холбогдох асуудалд бодитой хандах, олон иргэдийн дуу хоолойг нэгтгэн хүргэхийг хичээж ажилласан байна.

 

Сөүл Глобал төвийн Укбек сэтгүүлч Луиза

Монгол сэтгүүлч Н. Дуламсүрэн

 

Posted by SGC NEWS ROOM
2017.12.22 13:44

“Mongolian Weekend School” төгсөлтийн баяр

 12-р сарын 17(бямба)ны өдөр БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас санаачлан явуулж буй “Mongolian Weekend School” буюу амралтын өдрийн Монгол хэлний сургууль энэ оны 3-р сараас эхлэн хичээллэж төгсөлтийн баяраа хийлээ

 БНСУ-д амьдарч байгаа хосолмол хэлтэй хүүхдүүд маань Монгол хэлээ суралцах боломж төдийлөн байдаггүйн улмаас төрлөх хэл, түүх соёл, зан заншилаа хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх зорилгоор амралтын өдрийн Монгол хэлний ангийг Сөүл Глобал төвийн сургалтын байранд явуулж эхэлсэн юм.

 Энэ өдөр нийт 30 хүүхэд эрдмийн баяраа хийн, аав ээж болон сургалтыг зохион байгуулагч холбогдох хүмүүст тайлан тоглолтоо үзүүллээ. Хүүхэд бүр цагаан толгойн үсэг болж шүлэг, зүйр үгээр өөрийн үсгийг илэрхийлсэн юм. Мөн "Бага ангийн багшдаа баярлалаа" дуу болон морин хуур, төгөлдөр хуур хөгжмөөр авьясаа үзүүллээ.

 Анх Монгол хэлээр уншиж бичиж, ярьж чаддаггүй байсан багачууд маань одоо Монгол хэлээрээ уншиж, хоорондоо тоглож байгааг харахдаа урамтай байлаа. Ирэх онд ч мөн тус сургууль элсэлтээ авах ба энэ жил суралцсан 30 хүүхдийн 27 нь үргэлжлүүлэн сурах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс үзхэд гадаад байгаа хосолмол хэлтэй хүүхдүүдэд Монгол хэл болон түүх соёл, уламжлалаа заах хэрэгцээ их байгааг мэдэрлээ. Аав ээж нарч мөн сэтгэл өндөр байгаагаа бидэнд илэрхийлсэн билээ. БНСУ-д амьдарч буй хосолмол хэлтэй хүүхдүүд ирээдүйд Монгол Солонгос хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

2018 оны элсэлт он гараад явагдах тул дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-д суугаа элчин сайдын яамны цахим хуудсаар авна уу.

http://www.mongolembassy.com/

Сөүл Глобал төвийн Монгол сэтгүүлч Н. Дуламсүрэн

Posted by SGC NEWS ROOM
2017.12.20 13:47

1. Сөүл Глобал Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэсийн 2017 оны сүүлийн хагас жилийн тайлан

 

Солонгос хэлний сургалт

 Сөүл Глобал Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэс нь гадаад иргэдийг Сөүл хотод тав тухтай амьдрахад туслах зорилгоор Солонгос хэлний сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг билээ. Хичээлийн хувиарийн өргөн сонголт болон суралцагчийн хэлний төвшинөөс хамааран анги хувиарилан сургалт явуулдаг нь олон хүмүүсээс сайшаалын авч байсан. Түвшин тогтоох шалгалтаар дамжуулан анхан, дунд, гүнзгий дээд болон TOPIK шалгалтанд бэлтгэх анги гэж хувиарлан 2017 оны 1~3-р элсэлт хүртэл 1,700 гаруй гадаад иргэд Солонгос хэлний хичээлд хамрагдсан болно.

Сөүл хотын гадаад сэтгүүлч

 Сөүл Глобал Төвөөс 12 орны 13 гадаад иргэдээс бүрдсэн сэтгүүлч нарын ажиллуулж байгаа билээ. Сөүл хотын гадаад сэтгүүлч нь гадаад иргэдэд хэрэгтэй мэдээ мэдээллийг өөрийн орны хэл дээр хүргэж байгаа. 11-р сард Канвон аймгийн Согчугийн далай орж ажлын алжаалаа тайлсан юм. Сөүл хотын гадаад сэтгүүлч нар та бүхэнд блог болон файсбүүк хуудсаар дамжуулан шинэ соргог мэдээг цаг алдалгүй хүргэж байна.

- Сөүл хотын гадаад сэтгүүлч нарын блог: http://sgcnewsroom2017.tistory.com

- Файсбүүк хуудас: https://www.facebook.com/sgcnewsroom

Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ

 Сөүл Глобал Төв нь ажлын өдрөөр зөвлөгөө авах боломжгүй гадаад иргэдэд зориулан Монгол таун дээр явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй явуулдаг байгаа. Солонгос улсад амьдрахад хэрэгтэй мэдээлэл болон хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хуульүл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, Солонгос улсын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай г,м зөвлөгөөг мэргэжлийн зөвлөгч нар өгч байна.

 Сүүлийн хасаг жилд Хэхва хороо (Филиппин иргэдэдэ), Гханхи хороо (Орос, Монгол, Узбекстан иргэдэд), Чонгечон талбай, Намсан Хан уг маыл, Сөүл Гванхвамүн төв талбай зэрэг 7 газруудад явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ болсон билээ. Ирэх 2018 онд Хвэхва хороо, Итэвон, Тэрим хороо, Пумун хороо, Гванхи хороонд тус тус болно. Гадаад иргэд та бүхэн амралтын өдрийн явуулын зөвлөгөөг цахим хуудаснаас шалган хаана, ямар хэл дээр зөвлөгөө өгөх талаар мэдээллийг авч явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээнд өргөнөөр хамрагдаарай.

Сөүл Глобал төвийн сайн дурын ажилтан

 2017 оны сүүлийн хагас жилд Сөүл Глобал төвийн сайн дурын ажилын баг нь уламжлалт баяр, Мапу өсвөр үеийн боловсролын төвийн хандив цуглуулах компанит ажил, Каннам дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олгох төв, бүс нутгийн хүүхдийн төв дэлхийн аялал хөтөлбөр, Ханян их сургуулийн хамтын хөтөлбөрт оролцох гэх мэт сайн дурын ажил хийсэн билээ. Мөн Сөүл Глобал төвийн сайн дурын багын сургалтаар дамжуулан сайн дурын үйл ажиллагааны үнэ цэнэ, утга учирыг сэргээсэн юм. 2018 онд мөн адил уг хөтөлбөрийг явуулах тул сар бүрийн эхний долоо хоногт цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.

Гадаад иргэдийн холбоог дэмжих төсөл

 Сөүл Глобал Төвөөс Гадаад иргэдийн холбоог дэмжих төслийн хүрээнд оффисэд материалын дэмжлэг болон олон улсын хурлын танхим ашиглах дэмжлэг өгдөг байгаа Сүүлийн хагас жилд Камбож улсын эмэгтэй оюутаны холбоо, Непал ажилчдын холбоо гэх мэт нийт 17 гадаад иргэдийн холбоодууд эд материалын дэмжлэг авсан. Ирэх онд ч мөн адил олон орны гадаад иргэдийн холбоог дэмжин ажиллахыг зорьж байна.

 

Сөүлийн аж амьдралтай танилцах

 2017оны сүүлийн хагас жилд  Гурё их сургуульСоган их сургуульСөүлийн үндэсний их сургууль, Ханян их сургууль гэх мэт  гадаад оюутнууд олноор суралцдаг их сургуулиудад Сөүл хотын аж амьдралтай танилцах өдөрлөгийг нийт 15 удаа зохион байгуулсанСөүл хотын аж амьдралтай танилцах өдөрлөгийг СолонгосХятадАнглиЯпон хэлнээс гадна 10 гаруй хэл дээр анхлан Солонгос улсад амьдрахад зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээ мэдээллийг өгсөн билээ. Өнгөрсөн 11-р сарын 29ны  өдөр уг өдөрлөгт хамрагдсан гадаад оюутнуудын дунд санал асуулга явуулан шинэчлэн засварлах зүйлсийг ярилцсан юм

Глобал тоглолт

 Глобал тоглолт нь олон улсын иргэдээс бүрдсэн чуулгын тоглолт юм. Уламжлалт дуу болон бүжиг гэх мэт олон төрлийн урлагын тоглолтыг 2017оны 5р сараас 10-р сар хүртэл нийт 7 удаа хийсэн билээ. Уг тоглолтонд 19 орны 28 баг хамт олон оролцсон бөгөөд Африкийн Нанта, Орос үндэсний бүжиг, Латин Америкийн дуу хөгжим гоцлосон юм.

Гадаад иргэдийн хуучин эд зүйлс худалдаалах зах

 Гадаад иргэдийн хуучин эд зүйлс худалдаалах зах Кванхвамүний төв талбай, Намсан Хануг тосгонд сүүлийн хагас жилд зохион байгуулагдсан юм. Өнгөрсөн 6-р сард Кванхвамүний төв талбайд болох байсан зах цаг агаарын байдлын улмаас хойшлогдож 7-р сарын эхээр Намсан Хануг тосгонд болсон юм. 9-р сард Намсан Хануг тосгонд Сөүл Глобал төвийн ургацын баярын арга хэмжээ болон гадаад иргэдийн хуучин эд зүйлс худалдаалах зах болсон билээ. 10-р сард Кванхвамүний төв талбайд энэ оны сүүлийн зах болж өндөрлөсөн юм. Орос иргэдийн холбооноос "арван мянган улаан сарнай" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Ургацын баяраар гадаад иргэдтэй хамтдаа

 Сөүл Глобал Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэсээс гадаад иргэдэд зориулан Солонгос үндэсний баярыг хамтдаа тэмдэглэх Ургацын баяраар гадаад иргэдтэй хамтдааарга хэмжээг зохион байгууласан юм. Энэхүү үйл ажиллагаанд Солонгос улсын үндэсний соёлын хөтөлбөр болох олс нь дээр явах тоглолт, үндэсний хөгжим, Тэквондо, тахилын ширээ засах, уламжлалт тоглоом байсан юм. Орос, Монгол, Вьетнам, Бангладеш, Узбекстан, Хятад, Тайланд, Филиппин г.м орны үндэсний баяр наадам болон хоол хүнс, олон орны тоглолт боллоо. (Орос, Африк, Латин Америкийн үндэсний тоглолт) Гадаад дотоодын нийт 8,000 гаруй хүн оролцсон том арга хэмжээ болсон юм.

2. 2018 оны Глобал төвийн Солонгос хэлний сургалт

Сөүл Глобал төв нь гадаад иргэдийг Сөүл хотод тав тухтай амьдрахад туслах зорилгоор Солонгос хэлний сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг билээ. Суралцагчийн зорилгоос хамааран энгийн анги, TOPIK шалгалтанд бэлтгэх анги, ярианы ангийг тус тус явуулж байна. Олон соёлт гэр бүл, гадаад ажилтан, гадаад оюутан гэх мэт олон хүмүүсийн сургалтанд хамруулах зорилготой юм.Чөлөөтэй ярилцаж Солонгос хэлийг үнэ төлбөргүй сурахыг хүссэн хүн бүрт Сөүл Глобал төвийн үүд хаалга нээлттэй болно. Та бүхэн цахим хуудсаар дамжуулан дэлэгэрэнгүй мэдээллийг авна уу.

▶ Хичээлийн хувиарь

- Энгийн анги : 2-р сарын 3(Бямба)~ 5-р сарын 3(Пүрэв) / 12 долоо хоног

- TOPIK шалгалтанд бэлтгэх анги : 2-р сарын 3(Бямба) ~ 4-р сарын 5(Пүрэв) / 8долоо хоног

▶ Бүртгэх өдөр

Ангилал

Өдөр

Газар

Энгийн анги

Ажлын өдөр

1-р сарын 27(Бямба) 14:00~16:00

Сөүл Глобал төв 9 давхар

Амралтын өдөр

1-р сарын 28(Ням) 10:00~12:00

TOPIK шалгалтанд бэлтгэх анги

1-р сарын 28(Ням) 15:00~16:30

▶ Бүртгэл (Өөрийн биеээр ирж, номер авах)

- Номер авах (1давхар) → түвшин тогтоох шалгалт (9 давхар) → бүртгэлийн хуудас бөглөх (9давхар)

- Түвшин тогтоох шалгалтаас чөлөөлөгдөх болзол : өмнөх улиралын төгсөгч, Солонгос хэлийг анхлан суралцаж буй хүн

▶ Сургалтын хувиарь

- Энгийн анги : Соган Хангүго 1A - 1B - 2A - 2B - 3A - 3B

- TOPIK шалгалтанд бэлтгэх анги : Анхан (1~2шат), Дунд (3~4шат), Дээд (5~6шат)

▶ Хамрагдах хүрээ

- Энгийн анги : Гадаад иргэн

- TOPIK шалгалтанд бэлтгэх анги : 57 дахь удаагийн TOPIK шалгалт (2018.4.15.) өгөх гадаад иргэн

* C-3(богино хугацааны аялалын виз) болон насанд хүрээгүй хүүхэд хамрагдахгүй

▶ Сургалтын төлбөр : Үнэ төлбөргүй

* Хичээлийн ирцийн барицаа 30,000вон, хичээл эхлэх өдөр хариуцсан ажилтанд бэлэн мөнгөөр хураалгах. Хичээлийн ирц 80% дээш байх тохиолдолд буцаан олгох болно.

▶ Бичиг баримт

- Бүртгэлийн хуудас, хувь хүний мэдээлэл ашиглах зөвшөөрөл 1 хувь(өөрийн биеээр ирэхдээ бөглөх)

- Иргэний үнэмлэх( гадаад иргэний үнэмлэх, паспорт, иргэний үнэмлэх аль нэг ) хуулбар 1 хувь

-Ойрын 2 жилийн дотор өгсөн TOPIK шалгалтны сертификат (байгаа тохиолдолд)

▶ Лавлах

- Утас : Сөүл Глобал төвийн Өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэс (02-2075-4180)

- Ажлын хувиарь : даваа~баасан, 9~18 цагийн хооронд (цайны цаг 12~13)

- Цахим шуудан : sgcwekc@gmail.com

 

* Дэлэгэрэнгүй мэдээллийг цахим хуудасаар авна уу.

3. Загас барихаар өвлийн наадам руу явах уу

 

 Өвлийн улиралд хүүмүүсийн хамгийн ихээр сонирходог мөсөн хагалж загас барих,мөсөн дээр гулгах гэх мэт наадамууд 12-р сард бүс нутаг бүрд нээгдэх гэж байна. Та бүхэн найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цагийг дурсамжтай өнгөрүүлнэ үү^^

Арга хэмжээ

Хаяг

Хугацаа

Цахим хуудас

Пёнчан Согоц загасны наадам

평창송어축제

Канвон Пёнчан гүн

Жинбүмён удэчог илюон

강원 평창군 진부면 오대천 일원 (진부시외버스터미널 앞)

2017.12.22.~2018.02.25.

http://www.festival700.or.kr

Пажу Согоц загасны наадам

파주송어축제

Кёнги аймаг Пажу хот

Гвантанмён Бүхынру 194-42

경기도 파주시 광탄면 부흥로 194-42 (광탄면)

2017.12.23.~2018.02.18.

http://www.pjtf.co.kr

Ансон Пин-о загасны наадам 안성빙어축제

Кёнги аймаг Ансонг хот чүгсанмён дүмэхусүру 90

경기도 안성시 죽산면 두메호수로 90

2017.12.23.~2018.02.25.

http://dmfestival.co.kr

Канхваду Согоц загасны наадам

강화도 송어 빙어 축제

Инчон хот Канхвагүн яндумён жүн-анру 787 зам 8-2

인천광역시 강화군 양도면 중아로787번길 8-2

2017.12.22.~2018.02.25.

http://www.insanry.com

Янжү Согоц, Пин-о загасны наадам

양주송어축제

Кёнги аймаг Янжү хот бэгсогып ёнгугри ёнгүгчосүжи чонжэ

경기도 양주시 백석읍 연곡리 연곡저수지 전체

2017.12.22.~2018.02.25.

http://www.troutfestival.co.kr/default/

Янпён Пин-о загасны наадам

양평빙어축제

Кёнги аймаг Янпёнгүн данвонмён догсүри 22-3경기도 양평군 단월면 덕수리 22-3

2017.12.23.~2018.02.18.

http://www.lakefestival.co.kr

※Дэлэгэрэнгүй мэдээллийг цахим хуудаар авна уу.

4. Сөүлийн амьдрал лавлах – Газар хөдлөлт болох үед мэдэх шаардлагатай арга хэмжээ

 

 Сөүл хотын гадаад иргэдийн нэгдсэн төв болох Сөүл Глобал Төв нь сар бүр гадаад иргэдэд хэрэгтэй мэдээ, мэдээллийг хүргэхийг зорьдог билээ. Энэ сард газар хөдлөлттэй холбоотой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Өнгөрсөн 11-р сард газар хөдлөлт мэдэрсэн биз дээ? Байгалийн гамшиг нь ямар ч үед таамаглашгүй гэнэтийн байдаг. Тийм учраас бид байгалийн гамшиг тэр тусмаа газар хөдлөлтөнд авч болох аргуудыг мэдсэн байх шаарлагатай билээ.

 Өөрийн оршин суугаа дүүрэг хороонд түр оргонох байр байдаг эсэхийг мэдэж аваарай~!

Нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ

Газар хөдлөлт мэдрэгдэх үед?

Газар хөдлөлт зогсох үед?

Газар хөдлөх үед ширээн доогуур орж бие хамгаална. Ширээний хөлнөөс сайн барих хэрэгтэй.

Газар хөдлөлт зогсох үед тог, газаа салгаж хаалгаа онгойлгон барилгаас гарах хэрэгтэй.

Барилгаас гарах үед?

Барилгаас гарч ирсэн үед?

Барилгаас гарахдаа шатаар түргэн шуурхай гарах хэрэгтэй. (цахилгаан лифт ашиглах хэрэггүй)

*цахилгаан лифт дотор байгаа тохиолдолд бүх давхарын товчлуурыг дарж хамгийн түрүүнд буусан давхарт лифтнээс буух

Барилгаас гарч ирэхдээ цүнх эсвэл гараараа толгойгоо заавал хамгаалан, барилгаас зайтай явж ойр орчимоо сайн ажиглах хэрэгтэй.

Түр байрлах байр хайхдаа?

Түр байрлах байранд ирсэн үед?

Дээрээс унаж болзошгүй эд зүйлээс болгоомжлон түргэн хугацаанд болон спортын заал, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газар руу очих хэрэгтэй. (автомашинаар явах нь аюултай)

Радио болон олон нийтийн холбооний хэрэгсэлээр үнэн зөв мэдээ мэдээллийг авч дараагийн алхам хийх.

Байрлалд тохирсон арга хэмжээ

Гэртээ байгаа үед

Гэрээс гадуур байгаа үед

Цахилгаан лифт нь дотор байгаа үед

Ширээн доогуур бие хамгаалан орно. Газар хөдлөлт зогсох үед тог, газаа салгаж хаалгаа онгойлгон барилгаас гарах хэрэгтэй.

Дээрээс унаж болзошгүй эд зүйлээс болгоомжлон түргэн хугацаанд спорт заал, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газар руу очих хэрэгтэй.

Цахилгаан лифт дотор байгаа тохиолдолд бүх давхарын товчлуурыг дарж хамгийн түрүүнд буусан давхарт лифтнээс буух

Сургууль дээр байгаа үед

Их дэлгүүр болон худалдааны төвд байгаа үед

Кино театр, спорт цогцолборт байгаа үед

Газар хөдлөх үед ширээн доогуур орж бие хамгаална. Ширээний хөлнөөс сайн барих хэрэгтэй. Газар хөдлөлт зогсох үед эмх замбараатайгаар спорт заал руу очиж байрлах.

Лангуун дээрээс нурж унах эд зүйлээс бие хамгаалан, шат эсвэл баганы ойролцоо очих хэрэгтэй. Газар хөдлөлт зогсох үед түргэн барилгаас гарах хэрэгтэй.

Газар хөдлөлт зогсох үе хүртэл хүртэл цүнхээрээ толгойгоо хамгаалан хөдлөхгүй байж байгаад зааврын дагуу эмх замбараатай барилгаас гарах хэрэгтэй.

Метронд байгаа үед

Машин жолоодож байгаа үед

Уул, далайтай ойрхон байгаа үед

Бариул, баган зэрэгээс барьж бие хамгаална. Газар хөдлөлт зогсох үед зааврын дагуу эмх замбараатай барилгаас гарах хэрэгтэй.

Аваарын дохиогоо асааж хурдаа сааруулна. Машинаа түргэн хугацаанд замаас гаргаж байрлуулаад радио болон олон нийтийн холбооний хэрэгсэлээр үнэн зөв мэдээ мэдээллийг авч дараагийн алхам хийх.

Уулын нуралт болон ан цав ыг сайн харж аюулгүй газар очиж байрлах. Далайн эрэг дээр байгаа үед дохио болон зарлалын дагуу хөдөлж хамгийн өндөрлөг газар очиж байрлах хэрэгтэй.

 

Posted by SGC NEWS ROOM
2017.12.06 14:51

Сөүлийн үндэсний их сургууль Ази судлалын хүрээлэнгээс "Монгол Соёлын 7 хоног 2017"


 Сөүлийн үндэсний их сургууль Азийн судлагааны хүрээлэнгээс зохион байгуулсан "Монгол соёлын долоо хоног 2017" арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

Тус арга хэмжээнд элчин сайд Ганболд тэргүүтэй Монгол судлалын эрдэмтэн профессоруудын илтгэл, Солонгос улсад суралцдаг урлагын сургуулийн оюутан соёлын төлөөл урлагын номер, ноолууран эдлэлийн үзэсгэлэн, Монгол гэрийн үзэсгэлэн гэх мэт Монгол соёлын долоо ногогт хүрэлцэн ирсэн олны сэтгэлийг баясгасан зүйл их байлаа.

 

Мөн элчин сайд Ганболдын Солонгос хэл дээр тавьсан чадварлаг илтгэл нь олны хүндэтгэлийг хүлээв

Оройн зоогонд Солонгос явуулын буфет болон Монгол тауны Улаанбаатар хоолны газрын амтат хоолтой хамт морин хуур, ятгын уянгалаг аялгуунуудыг сонсон халуун яриа өрнүүлсэн үдэш болж өндөрлөсөн юм.



 Сөүл Глобал төвийн Монгол сэтгүүлч Н. Дуламсүрэн

Posted by SGC NEWS ROOM
2017.11.24 16:15

Сөүл Глобал төвийн ажилчдын Соёлын Өдөр

Өнгөрсөн 11-р сарын 11ны өдөр Сөүл Глобал төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтсийн ажилчид маань соёлын өдрөөрөө Канвон аймагийн дурсгалт газруудаар аялаад ирлээ.

 Нагсан уул, Нагсан уулын Хийд(홍련암), Сугчугийн далай(속초바다) болон далайн эрэг дээрх кафе (바다정원)-д зочлон халуун кофе ууж хөгжилтэй яриа өрнүүлсэн юм.

 Түүний дараа Абаи тосгон (아바이마을-ны усан завинд сууж төв захаар зугаалан далайн амьтдын худалдааг сонирхов. Хамгийн сүүлд Чуг Юг (족욕공원) цэцэрлэгт очин хөлний халуун рашаанд алжаалаа тайллаа

Та бүхэнд илүү ойр хүрч үйлчилсэн Сөүл Глобал төвийн ажилчид байхын төлөө бид үргэлжлүүлэн хичээх болноо. Та бүхэн манай төвөөр өргөнөөр үйлчлүүлээрэй.


Та бүхэн ч бас бидний аялсан газруудаар зочлоорой.

Хаяг : Чуг Юг (족욕공원) цэцэрлэг хөлний халуун рашаан

강원도 속초시 관광로 277

 

Далайн эрэг дээрх кафе 바다정원

강원도 고성군 토성면

 

Абаи тосгон 아바이마을

강원 속초시 청호로 122


Нагсан уулын Хийд 홍련암

강원도 양양군 강현면 낙산사로 100

 


 


Posted by SGC NEWS ROOM
2017.11.24 15:45
2017.11.10 14:31

Сөүл Глобал төвийн 11-р сарын мэдээлэл 

1. Сөүл Глобал төвийн зөвлөгөөнд Индонез, Араб хэл шинээр нэмэгдлээ

 Сөүл Глобал төвөөс 2017оны 10-р сараас эхлэн Индонез, Араб хэлээр зөвлөгөө өгч эхэллээ.

Тус хэл дээрх зөвлөгөөний цагийн хувиарийн дагуу үйлчлүүлнэ үү.

▶ Зөвлөгөө өгөх хэл(нийт 12 орны хэл дээр)

- Шинээр нэмэгдсэн хэл(2 орны хэл дээр) : Индонез, Араб

- Үндсэн хэл(10 орны хэл дээр) : Англи, Хятад, Япон, Вьетнам, Монгол, Филиппин, Орос, Укбек, Тайланд, Солонгос

▶ Зөвлөгөөний төрөл : захиргаа, боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, үйлчилгээ, санхүү, нийгмийн халамж, цалин хөлс, визтэй холбоотой мэдээлэл болон аж амьдралын зөвлөгөө

▶ Гадаад хэл дээрх зөвлөгөөний цагийн хувиарь болон утасны дугаар

Хэлний ангилал

Өдөр, цаг

Холбогдох утас

Индонез

Мягмар, баасан 9:30~17:30 (цайны цаг 12:00~13:00)

02-2075-4150

Араб

Пүрэв, баасан 9:30~17:30 (цайны цаг 12:00~13:00)

02-2075-4128

Англи

Даваа~баасан 9:00~18:00 (цайны цаг 12:00~13:00)

02-2075-4151


02-2075-4140

Хятад

02-2075-4138

Япон

02-2075-4131

Вьетнам

02-2075-4132

Монгол

02-2075-4133

Филиппин

02-2075-4149

Орос

02-2075-4147

Укбек

02-2075-4143

Тайланд

02-2075-4142

Солонгос

02-2075-4180


2. Гадаад- дотоодын иргэд хамтдаа хийх боломжтой Глобал сайн дурын ажил

 Сөүл Глобал төвөөс дотоодын иргэн болон гадаад иргэд хамтдаа оролцдог олон төрлийн сайн дурын ажлыг санал болгож байна. Хөрштэйгээ хамтдаа сайхан сэтгэлийн ажилд нэгдэхийг урьж байна.

▶ Бүртгүүлэх болзол

- Дотоод·гадаадын насанд хүрсэн иргэн

- Нийгмийн ажил, соёлын солилцонд сонирхолтой хүн

- Хариуцлагтайгаар үнэн ч шударгаар оролцох хүн

▶ Агуулга

'Дэлхийн соёлын аялал' сэдвийн дор хүүхдүүдтэй хамт ололн төрлийн соёлын хөтөлбөрт хамрагдах

Гадаад иргэдтэй холбоотой арга хэмжээнд оролцох

Сөүл Глобал төвөөс авах боломжтой дэмжлэг (Солонгос хэлний анги, дахин хэрэглэх барааны зах, суртачилгаа)

Цагаан сар, Ургацын баяр г.м гадаад иргэдэд Солонгос үндэсний баяруудыг танилцуулах, арга хэмжээнд оролцох

▶ Бүртгүүлэх арга : Сөүл Глобал төв цахим хуудас(global.seoul.go.kr) SGC NEWS зарлалын самбар → сар бүр сайн дурын ажил хийх хуваарь-с шалгах *11-р сарын сайн дурын ажил хувиарь болон бүртгүүлэх арга шууд орох*

▶ Лавлах

- Холбогдох утас : Сөүл Глобал төв өдөр дутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэс Ким Юн Жи орлогч (02-2075-4151)

- Ажлын хуваарь : Даваа~баасан, 9~18 цагийн хооронд (цайны цаг 12~13)


3. Сөүл Глобал төвөөс санал болгож буй 11-р сарын арга хэмжээ

 


Төмрийн түүх

Танилцуулга : Хятад, Солонгос, Японы төмрийн өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн

- Хэзээ : ~2017.11.26.

Хаана : Үндэсний төв музей 국립중앙박물관(서울 용산구 서빙고로 137)

Тасалбар : Насанд хүрэгч 6,000 вон, сурагч, оюутан 5,000вон, бага сургуулийн сурагч 4,000вон, хүүхэд 3,000вон

Цахим хуудас : https://iron2017.modoo.at

 


Хааны хайртай эрдэнэс

Танилцуулга : Германы Тиреси музейн холбоо шилдэг эд зүйлийн үзэсгэлэн

- Хэзээ : ~2017.11.26.

Хаана : Үндэсний төв музей 국립중앙박물관(서울 용산구 서빙고로 137)

Тасалбар : Насанд хүрэгч 9,000вон, сурагч, оюутан 8,000вон, бага сургуулийн сурагч 7,000вон, хүүхэд 5,000вон

Цахим хуудас : https://dresden2017.modoo.at

 


Мүмин

Танилцуулга : Пилландын үндэсний баатар Мүмигийн хайр, адал явдал, аз жаргалын талаар өгүүлсэн бүтээл

- Хэзээ : ~2017.11.26.

Хаана : Урлаг соёлын төв 예술의전당 한가람디자인미술관(서울시 서초구 남부순환로 2406)

Тасалбар : Насанд хүрэгч 13,000вон, сурагч, оюутан 11,000вон, хүүхэд 9,000вон

Цахим хуудас : https://moominexhibition.modoo.at/

 


Каннамийн нохой

Танилцуулга : Тэжээмэл амьтадтай хамт цагийг өнгөрүүлэх шинэ соёлын үзэсгэлэн

- Хэзээ : ~2017.11.19.

Хаана : Каннам урлагын төв 강남미술관(서울 강남구 강남대로 346 3)

Төлбөр : тэжээмэл амьтан 5,000вон, хүн 5,000вон

Цахим хуудас : http://gnma.kr/?page_id=6

 


Догсү ордоны гадаах прожект Гэрэл·дуу хуур·гадаах орчин

Танилцуулга : Догсз ордонд болох орчин үеийн урлагын бүтээл

- Хэзээ : ~2017.11.26.

Хаана : Орчин үеийн үндэсний урлагын төв 국립현대미술관 덕수궁관(서울 중구 세종대로 99)

Тасалбар : Догсү ордоны тасалбараар үнэ төлбөргүй

Цахим хуудас : http://www.mmca.go.kr/exhibitions/exhibitionsDetail.do?menuId=1020000000&exhId=201703130000538

 


Их Британи улсын үндэсний урлагын төв шилдэг эд зүйлийн үзэсгэлэн - NUDE

Танилцуулга : Урлагын шилдэг бүтээлч нарын бүтээсэн "Хүний гайхалтай бие"

- Хэзээ : ~2017.12.25.

Хаана : Суми урлагын төв 소마미술관(서울 송파구 올림픽로 424)

Тасалбар : Насанд хүрэгч 13,000вон, сурагч, оюутан 9,000вон, 어린이6,000вон

Цахим хуудас : ttps://tatekorea.modoo.at/?link=4uya0vj


4.
Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах – 'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' соёл урлагын тоглолтоо тухлах үзнэ үү




 Сөүл хотын гадаад иргэдэд үйлчлэх нэгдсэн төв болох Сөүл Глобал төвөөс гадаад иргэдийн амьдралд хэрэгтэй мэдээллийг сар бүр гаргадаг билээ. Энэ сарын мэдээллээр

'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' -г танилцуулж байна. 'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' нь Сөүл хотоос хүүхэд асарч байгаа болон гэртээ байдаг эзэгтэй, төлбөрийн боломжгүй эмэгтэйчүүдэд зориулсан урлаг соёлын тоглолтын тасалбарын үнийг 50% хөнгөлөх үйлчилгээ юм


 

▶ Ямар үйлчилгээ вэ?

'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' хүүхэд асарч байгаа болон гэртээ байдаг эзэгтэй, төлбөрийн боломжгүй гэх мэт урлаг соёлын тоглолтыг тэр болгон үзэх боломжгүй байдаг эмэгтэйчүүдэд зориулсан тасалбарыг 50% хөнгөлж өгөх үйлчилгээ билээ.

 ▶ Хэн үйлчлүүлэх вэ?

Сөүл хотод оршин суугч Солонгос болон гадаад эмэгтэйчүүд үйлчлүүлэх боломжтой. (6 хүн хүртэл хөнгөлөлт авах боломжтой)

 ▶Хэрхэн бүртгүүлж, хөнгөлөлт авах вэ?

Сөүл хотын эмэгтэйчүүдийн цахим хуудас (http://woman.seoul.go.kr),

Сөүл хотын олон нийтэд үйлчлэх хэлтэсийн захиалга өгөх цахим хуудас (http://yeyak.seoul.go.kr) -сар бүрийн 20-ны өдрөөс сар дуустал бүртгэнэ.

 ▶ Лавлах : Сөүл хотын Тасан күл төв (шууд утас 120)

  


Posted by SGC NEWS ROOM
2017.10.27 16:21

Хамтдаа хөгжицгөөе: Сөүл хот дахь Торгоны Зам фестиваль

 Намрын нарлаг өдөр Кванхи хороонд олон үндэстэн нэг дор цугларлаа. Хонины шорлог, үндэсний урлаг соёлын үзэсгэлэн зэргээр дүүрэн асарууд нь яг л гадаадад ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа

 Өнгөрсөн 10-р сарын 20-ны баасан гаригаас 21-ны бямба гаригуудад зохион байгуулагдсан 6 орныг (Монгол, Узбекистан, Казахстан, Киргистан, Тажикстан, Туркменистан, Орос) хамарсан Торгоны Зам фестиваль анх удаагаа болж өндөрлөлөө. Сөүл Жүнгү дүүрэг нь энэхүү фестивалийг санаачлан зохион байгуулсан ба төв Азийн орнуудын танилцуулга, үндэсний дуу бүжиг, хоолны соёлыг олонд таниулсан сайхан цаг байлаа.

 

  

Манай орны хувьд Монгол гэрийн үзүүлэн, бууз хуушуур хорхог, нийслэл салаад, болон БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэйчүүдийн Монгол үндэсний бүжгээр ирсэн олныг баясгав.

 

 

 Торгоны Зам нь төв Азийг дайран Европ тив руу холбогддог худалдааны зам болсон юм. Өнөөдөр уг фестиваль нь БНСУ дахь Торгоны Замаар холбогддог улс орнуудын хувьд өөрсдийн өв соёлоо сурталчилж таниулах чухал арга хэмжээ боллоо.

 

Сөүл Глобал төв Орос сэтгүүлч Евгения

Монгол сэтгүүлч Н. Дуламсүрэн

Узбекистан сэтгүүлч Луйза

Posted by SGC NEWS ROOM
2017.10.18 13:18

Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ 

 Кванхи хороонд болно.

 

 Сөүл Глобал төвийн Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ нь ажлын өдрүүдээр зөвлөгөө авах боломжгүй гадаад иргэдэд амралтын өдрөөр тухайн улсын иргэдийн хамгийн ихээр төвлөрдөг газруудад явагддаг билээ. 

 

 Монгол иргэдэд зориулсан явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ энэ долоо хоногт

 Хэзээ          : 10-р сарын 22-ны Ням гаригт

 Цаг              : 12 цагаас ~ 16 цагийн хооронд Кванхи хороонд болно.

Байршил      :  Метроны 2,4,5-р шугам Тундэмүн ёгса мүнхуа буудал

                        5р гарц Үри банкны хойд талын хүүхдийн тоглоомны талбай  

 

Лавлах утас : 02-2075-4133


 


Зөвлөгөөний ангилал : 

 

Хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, цагаачлалын алба визны зөвлөгөө, гадаад иргэдийн даатгал, аж амьдрал, үүрэн телефоны үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгч нар зөвлөгөө өгнө. 

 

Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.

 



Posted by SGC NEWS ROOM
2017.10.18 10:59

Сөүлийн Торгоны Замын фестиваль 2017

 10-р сарын 20ны баасан гаригаас 21ны бямба гаригуудад Жүнгү дүүрэгийн Кванхи хороонд Торгоны Замын фестиваль болохоор бэлтгэгдэж байна. Энэ удаагийн фестивалиар та бүхэн Монгол, Орос, Узбекстан зэрэг Төв Азийн орнуудын улалмжлалт хоол, урлагын тоглолтыг сонирхох боломжтой.

<!--[if !supportEmptyParas]--> 

Цагийн хувиарь:

 20ны өдөр (баасан) 17:00-21:00

 21ны өдөр (бямба) 12:00-20:00


Хаяг:

서울시 중구 광희동 일대 (마른내로 을지로 44, 42)

Seoul Jung-gu Kwanghui-dong Il-dae

Түндэмүн Мүнхва Ёгса Гунвон метроны буудал 5 болон 8р гарц


Posted by SGC NEWS ROOM